MG логоMG Learn MathБүртгүүлэх

Тун удахгүй · туршилтын хувилбар

Тосгоноос топ түвшин хүртэл

Математикийг тоглоом шиг — өөрийн түвшнээс олон улсын олимпиад хүртэл. Утсан дээр, интернэтгүй үед ч. Хот, хөдөөгөөс үл хамааран бүх хүүхдэд ижил хүртээмж.

Ялгаа нь авьяаст биш, хүртээмжид байна

PISA-гийн үндэсний тайлангаар гэр бүлийн нөхцөлийг тооцоход хот, хөдөөгийн ялгаа арилдаг. Хүүхэд адилхан чадалтай — дутуу нь олон жилийн системтэй дасгалжуулалт.

447 · 415 · 392

PISA 2022-ын математикийн дундаж оноо: нийслэл, аймгийн төв, сум. Сумын 15 настан нийслэлийнхээс 2.5 жил орчим хоцорч байна.
Эх сурвалж: ikon.mn

20-оос 20

2025 онд олон улсын олимпиадад медаль авсан Монголын 20 сурагч бүгд Улаанбаатарын сургуулийнх.
Эх сурвалж: ikon.mn

84-өөс 50

Улсын олимпиадын E, F ангилал тус бүрийн 84 суудлын 50 нь аймгийн хүүхдэд ногддог. Шатанд хүрдэг ч медаль цөөн.
Эх сурвалж: ММОХ-ын удирдамж, 2026

Хэрхэн ажиллах вэ

Түвшнээс чинь эхэлнэ

Оношлогоо цоорхойг олж, ангиас биш бодит түвшнээс эхлүүлнэ. Хоцорсон хүүхэд ичихгүй, түрүүлсэн хүүхэд уйдахгүй.

ММО-ийн ангиллаар

C (5–6-р анги), D (7–8-р анги) ангиллын замаар явна. Сургуулийн шатны нөхөх тест, аймгийн шатны бичгэн бодолтод бэлдэнэ.

Хариу биш, зөвлөмж

Ойлгох → төлөвлөх → гүйцэтгэх → шалгах гэсэн дөрвөн шаттай зөвлөмж. Хиймэл оюун хүүхдийн оронд бодохгүй.

Интернэтгүй ч ажиллана

Долоо хоногийн бодлогын багцаа сумын төвд татаад өвөлжөөндөө бодно. Энгийн Android утас хангалттай.

Бодолт бичиж сурна

Олимпиадын засалт шиг засах аргачлалаар өөрийгөө шалгаж, ментороос санал авна.

Эцэг эх, багшид

Долоо хоногийн товч тойм, ангийн ур чадварын зураг. Багш ямар сэдвийг ангиараа давтахаа харна.

Хэрхэн ашиглах вэ

Сурагч, эцэг эх, багшийн өдөр тутмын урсгал зургаан алхмаар. Апп суулгахгүй — энгийн утасны хөтөч дээр ажиллана.

MG Learn Math

Хэн суралцах вэ?

Тэнгэр8-р анги · D
Сараа5-р анги · C
Хүүхэд нэмэх
Тэнгэр, PIN кодоо оруул
1234567890

PIN мартсан бол аав, ээжээсээ асуугаарай.

Нэвтрэх
Эцэг эхийн хэсэг

Дизайны прототип · нэр, тоо нь жишээ

1 / 6 · Сурагч

Профайлаа сонгоод PIN-ээр орно

Нэг утсан дээр ах дүү бүр өөрийн профайлтай. Бүртгэл эцэг эхийн нэр дээр — хүүхэд зөвхөн 4 оронтой PIN-ээ оруулна.

1 / 6: Профайлаа сонгоод PIN-ээр орно

ММО-63 хуанли (2026–27)

Бэлтгэлийн улирал Монголын математикийн олимпиадын шатуудаар явна.

  1. 2026.10.28Сургуулийн шатАнгилал: C, D, E, F 
  2. 2027.01.14–15Аймаг, дүүргийн шатАнгилал: C, D, E, F 
  3. 2027.02.20–21Бүс, нийслэлийн шатАнгилал: D, E, F 
  4. 2027.03.20–24Улсын шатАнгилал: E, F 

Эх сурвалж: mmo.mn. Огноог зохион байгуулагчаас шалгана уу.

Хэнд зориулсан бэ

Сурагч

Эхлээд 5–8-р анги. Өдөрт 15 минут, өөрийн хурдаар.

Эцэг эх

Хэрэглэгчийн бүртгэл таны хаягаар хийгдэнэ. Хүүхэд PIN-ээр орж, та явцыг нь харна.

Багш

Ангийн код, ур чадварын зураг, бодолт хянах самбар.

Сургууль, аймаг, ивээн тэтгэгч

Сум, сургуулийн хүүхдүүдийг бүхэлд нь хамруулах лиценз.

Хүүхдэд аюулгүй

  • Хүүхдийн жинхэнэ нэр, зураг, байршил асуухгүй — хоч нэр хангалттай.
  • Зар сурталчилгаа, хүүхэд хоорондын чат байхгүй.
  • Хүүхэд өөрөө худалдан авалт хийж чадахгүй.

Үндсэн хэсэг үнэгүй

Оношлогоо, олимпиадын зам, зөвлөмж, офлайн багц бүх хүүхдэд үнэгүй. Premium-ийн үнийг Монгол өрхийн амьжиргааны түвшинд тулгуурлан тогтоож, нээлтээс өмнө зарлана.

Урьдчилан бүртгүүлэх

Туршилт эхлэхэд, нээлт болоход түрүүлж мэдэгдэнэ. Багш, сургууль, аймгууд туршилтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ энд үлдээнэ үү.

Та хэн бэ?
Хүүхдийн анги (заавал биш)

18 нас хүрээгүй бол аав, ээж, асран хамгаалагчаараа бүртгүүлээрэй. Хүүхдийн мэдээлэл авахгүй.

Түгээмэл асуулт

Хэзээ нээгдэх вэ?

Эхлээд цөөн аймгийн сургуулиудад туршина. Урьдчилан бүртгүүлсэн эцэг эх, багш нарт түрүүлж мэдэгдэнэ.

Хүүхэд өөрөө бүртгүүлж болох уу?

Үгүй. 18 нас хүрээгүй хүүхэд аав, ээж, асран хамгаалагчийн бүртгэлээр, эсвэл багшийн ангийн кодоор орно.

Үнэ хэд вэ?

Үндсэн хэсэг бүх хүүхдэд үнэгүй. Premium-ийн үнийг Монгол өрхийн амьжиргааны түвшинд тулгуурлан тогтоож, нээлтээс өмнө зарлана.

Ямар төхөөрөмж хэрэгтэй вэ?

Вэб хөтөчтэй энгийн Android утас, таблет эсвэл компьютер. Апп суулгах шаардлагагүй.

Холбоо барих

Асуулт, санал, хамтын ажиллагааны хүсэлтээ илгээнэ үү. Сургууль, аймгийн боловсролын газар, ивээн тэтгэгч байгууллагууд туршилтын хөтөлбөрийн талаар бидэнтэй шууд холбогдоорой.

Ажлын цаг

Даваа – Баасан
09:00 – 18:00

Байгууллага

МКГТО Софт Трейдинг ХХК

Улаанбаатар хот, Монгол Улс