MG логоMG Learn Math

Нууцлалын мэдэгдэл

Хувилбар: waitlist-v1-2026-11-01

Хэн хариуцах вэ

МКГТО Софт Трейдинг ХХК (цаашид «бид»). MG Learn Math бол манай компанийн бүтээгдэхүүн. Холбоо барих: info@mg-quant.tech.

Ямар мэдээлэл авах вэ

Та хэн болох (эцэг эх, багш, сургууль, ивээн тэтгэгч), нэр, утасны дугаар, аймаг, хот. Хэрэв бичвэл: имэйл, сум, дүүрэг, хүүхдийн буюу заадаг анги, санал хүсэлт. Хүүхдийн нэр болон хүүхдийн тухай бусад мэдээлэл авахгүй.

Юунд ашиглах вэ

  • Туршилт эхлэх, нээлт болох үед танд мэдэгдэх.
  • Туршилтын хөтөлбөрт хамрагдах сургууль, аймгийг сонгоход холбогдох.
  • Хэн болох, аль аймгаас хэдэн хүн бүртгүүлснийг нэгтгэн тоолох.

Мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд дамжуулахгүй.

Хаана, хэр удаан хадгалах вэ

Google Cloud-ийн Тайвань дахь (asia-east1) серверт (Google Firestore) хадгална. Мэдээллийг гадаад дахь серверт хадгалах тул бүртгүүлэхдээ та тусгайлан зөвшөөрнө. Бүтээгдэхүүн нээгдсэнээс хойш 12 сар, эсвэл та устгуулахыг хүстэл хадгална.

Таны эрх

Та мэдээлэлтэйгээ танилцах, засуулах, устгуулах, зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Хүсэлтээ info@mg-quant.tech-аар илгээнэ үү. Мэдээлэл алдагдсан тохиолдолд танд даруй мэдэгдэнэ.

Апп ашиглах үеийн мэдээлэл (хүүхдийн профайл)

Эцэг эх, багш апп-д нэвтэрч хүүхдийн профайл үүсгэх үед дараах мэдээлэл хадгалагдана:

  • Эцэг эх, багш: утасны дугаар (нэвтрэх, долоо хоногийн товч мэдээ), үүрэг, аймаг, сум/дүүрэг, тохиргоо, зөвшөөрлийн огноо.
  • Хүүхэд: хоч, анги, аватарын өнгө, PIN-ийн хэш (PIN өөрөө хадгалагдахгүй), бодсон бодлого, хариу, зөвлөмж, хугацаа, бичгэн бодолт, XP, рейтинг. Жинхэнэ нэр, зураг, төрсөн огноо авахгүй. 7-р ангиас дээш хүүхдийн өөрийн утсыг зөвхөн эцэг эх холбосон үед, нэвтрэхэд ашиглана.

Зорилго: сургалтын замыг хүүхдийн түвшинд тохируулах, эцэг эх, багшид ахицыг харуулах, нэргүй болгосон нэгтгэлээр хот, хөдөөгийн зөрүүг судлах (зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд). Долоо хоногийн лигт бусад сурагчдад зөвхөн хоч, анги, аймаг харагдана; эцэг эх нууж болно.

Үйлчилгээ үзүүлэхэд дараах гэрээт үйлчилгээ үзүүлэгчийг ашиглана (зар сурталчилгаанд биш):

  • Google Firebase (нэвтрэлт, мэдээллийн сан — Ази, Тайвань дахь сервер), Vercel (вэб хостинг).
  • Anthropic Claude API — бичгэн бодолтыг AI-аар үнэлэх, «Яагаад буруу вэ?» тайлбар. Зөвхөн бодлого ба хариуны текст очно, нэр, утас очихгүй.
  • SMS илгээгч (долоо хоногийн мэдээ), төлбөрийн үйлчилгээ (Premium багц) — зөвхөн эдгээр үйлдэлд шаардлагатай мэдээлэл.

Эцэг эх самбараасаа хүүхдийн профайлыг хүссэн үедээ устгаж болно — тухайн профайлын бүх оролдлого, бодолт даруй устна; нөөц хуулбараас 30 хоногийн дотор бүрмөсөн арилна.

Хууль

Энэхүү мэдэгдэл Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцүүлэн бэлтгэгдсэн. Хүүхдийн бүртгэл нээгдэхэд эцэг эх, асран хамгаалагчийн тусдаа зөвшөөрлийг апп-д нэвтрэх үед авна.